Пү, 2025-07-03, 7:19 PM
♫♪MorTaLTeaMWorK™♪♫
Main Бүртгүүлэх Нэвтрэх
Welcome, Guest · RSS
Мэдээний цэс
Хэлээ сонгоорой


Google-Translate-Chinese (Simplified) BETA Google-Translate-English to French Google-Translate-English to German Google-Translate-English to Italian Google-Translate-English to Japanese BETA Google-Translate-English to Korean BETA Google-Translate-English to Russian BETA Google-Translate-English to Spanish

LIKE дараарай
Хэрэглэгчийн булан
Тавтай морил
Нууц үгээ мартсан?
Бүртгүүлэх
Шинэ сэтгэгдэлүүд
Статистк
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 4
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 3
Хянагч админ: 0
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 1
» Хүйс
Эр: 3
Эм: 1
Шилдэг гишүүд


turoo
Мэдээ: 203
Хүйс: Male
Сэтгэгдэл:1


moneyman
Мэдээ: 23
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Eegii
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0
 
Main » 2012 » 12-р сар » 21 » Зүүдний тайлал.
7:29 PM
Зүүдний тайлал.
Биднийг дэмжээд  Надад таалагдлаа дээр єдєрт 1 удаа дараарай (^_*)

Ваар

Зүүдэндээ ваар харвал гэр бүлийн амьдралд олон сайхан үйл явдал болно. Ямар нэгэн сав, аяганаас ууж байна гэж зүүдэлвэл нууц дурлалаасаа та баяр баясгаланг ч гуниг гутралыг ч амсана.


Хэмхэрхий ваар - азгүй тохиолдол болохыг харуулж байна. Залуу эмэгтэйн хувьд ваар бэлгэнд авч байна гэж зүүдэлвэл хамгийн нандин хүслээ гүйцэлдүүлж чадна.

 

Вагон

Зүүдэндээ вагон харах нь гэр бүлийн амьдрал тиaм ч аз жаргалтай байхгүйг, таагүй явдлууд таныг цагаас нь өмнө эрт хөгшрүүлэхийг харуулна. Галт тэргээр уулнаас бууж байвал санаа сэтгэлийг тавгүйтүүлж гарз хохирол учруулах олон хүндрэлтэй үйл явдлууд тохиолдохыг харуулна. Уулын өөд явж байна гэж зүүдэлвэл өмч хөрөнгөтэй холбоотой ажил хэрэг өөдрөг байна. Их ачаатай галт тэргээр явж байвал та ёс суртхууны үүднээс үүргээ гүнээ ухамсарласан байх ба бусад хүмүүс хичнээн нөлөөлөх гэсэн ч та тууштай байх юм байна. Булингартай усаар явж байвал аймшигтай зүйл тохиолдоно. Хаалттай вагон зүүдэлвэл танаас нууцаар урвах ба энэ нь таны ажил хэрэгт саад болно. Хэрвээ эмэгтэй хүн галт тэргээр нилээд аюултай зам далангаар явж байна гэж зүүдэлвэл бодлогогүй алхам хийж болзошгүйг сэрэмжлүүлж байгаа ба хэрвээ ийм явдал гаргавал хүмүүсийн дургүйцэл, зэвүүцлийг хүргэнэ. Хэрвээ эмэгтэй хүн унтлагын вагоноор явж байна гэж зүүлэлвэл энэ зүүд түүнд хөнгөмсөг зангаа барьж өөрийнхөө алхмыг илүү хянаж байх хэрэгтэй гэдгийг хэлж өгч байна.

 

Вальс

Вальс бүжиг бүжиглэж байгаа хүмүүсийг зүүдлэх нь та хөгжилтэй ч балмад явдалтай хүмүүстэй таатай харьцаатай байхыг харуулж байна. Залуу эмэгтэйн хувьд зүүдэндээ хайрттайгаа бүжиглэж байвал түүнд олон залуус унаж тусах ч тэднээс нэг нь ч нухацтай хандан өөрийн болгож чадахгүй бололтой. Хэрвээ хайртыгаа өрсөлдөгч эмэгтэйтэйгээ бүжиглэж байгаагаар зүүдлэгдвэл түүний ухаалаг зан, биеэ барих чадвар нь аз жаргалд хүрэх замд нь таарах саадыг даван туулахад нь тусална. Хэрвээ залуу эмэгтэй бас нэгэн эмэгтэйтэй бүжиглэж байна гэж зүүдэлвэл тэр өөрийн сэтгэл татам чанар, сайхан сэтгэлээрээ залуусын хайрыг үргэлж татаж явах болно. Хэрвээ хаа хамаагүй вальс эргэх хүмүүсийг зүүдэндээ харвал зугаа цэнгэлд сэтгэлээ бүрэн эзэмдүүлж ойр дотныхон, найз нөхдийнхөө урмыг хугалахгүйн тулд нилээд ухаалаг байх хэрэгтэй юм байна.

 

Ванн

Залуу хүн ваннад усанд орж байна гэж зүүдэлвэл хайр дурлалд сэтгэл зүрх нь догдлон өөрийнхөө тухай түүний сайнаар бодож байгаа нь өөрчлөгдөх вий гэж айна. Жирэмсэн эмэгтэйн хувьд ийм зүүд нь золгүй тохиолдол тохиолдож болзошгүйн, нөхөр хүний хувьд үнэнч биш байхын шинж. Хэрвээ өөр хүнтэй усанд орж байна гэвэл бодит байдал дээр замд таарах санаа муутай хүмүүсээс, таны тухай хов жив тарж болзошгүйгээс болгоомжил. Ваннад бохир ус байхыг харвал таныг хорон санаа дайрч магадгүйн шинж. Хүйтэн цэвэр ус нь баяр баясгалантай эрүүл чийрэг байхыг илтгэнэ. Ер нь ийм зүүд зүүдэлвэл хийж байгаа үйлдлээ сайтар тунгаан бодож байгаарай гэж анхааруулж байгаа юм.

 

Гааль

өрсөлдөөн хурцдаж байгааг мэдэрч, ажил дээр уралдан тэмцэлдэнэ. Гаалиар орох - аль дээрээс л эрмэлзэж байсан байр сууриа эзлэхийн тулд тэмцлээ хийж эхэлнэ. Гаалийг орхин явах - байр сууриа алдах, худалдаа наймаанд алдагдал хүлээх, хэдийнээс хүссэн зорилгодоо хүрэх гэсэн оролдлого амжилтгүй болно.

 

Гав

Гавлагдсан байна - муу санаатай хүмүүс таны санааг зовооно. Бусад хүмүүсийг гавтай байна гэж зүүдэлвэл тэдний нөлөөг багасгаж, тэднийг түрүүлэхийн шинж. Гав харагдвал өвчин ба аюул учрахын дохио болно. Энэ зүүд бол тааламжгүй, муу санаатай хүмүүс уур амьсгалыг таагүй болгоно гэдгийг урьдчилан сануулсан дохио. Гаваа тайлж, түүнээс чөлөөлөгдөж байна гэвэл та урхи, занганаас амжилттай бултаж чадна.

 

Гадаад хүн

Гадны хүнийг, тэр хүн нь танд таалагдаж байгаагаар зүүдэлвэл эрүүл мэнд сайн байхыг болоод ирээдүйд нөхцөл байдал сайжрахыг харуулна. Хэрвээ тэр хүн танд таалагдахгүй байна гэж зүүдэлвэл урам хугарах зүйл гарах бололтой. Зүүдэндээ өөрийгөө гадаад хүнээр төсөөлөх нь үнэнч найз нөхдийг илтгэнэ.

 

Гадил жимс

Гадил жимс зүүдэнд үзэгдвэл та сонирхолгүй, сэтгэлд таагүй хүрээнд орно. Гадил жимс идэх - яршигтай, эрсдэлтэй ажил эхэлж өөртөө шинэ хариуцлага хүлээлгэнэ. Ялзарсан гадил жимс - удахгүй таагүй ажлаар хөөцөлдөж эхэлнэ. Гадил жимс зарж эсвэл худалдан авч байвал удахгүй ямар ч ашиггүй зүйлийг сонирхон хөөцөлдөх юм байна.

Гадуур хүрэм

Гадуур хүрэм - зөрүүд зангаасаа болж та өөрөө л зовно. өөр хүнд хүрмээ зээлдүүлэн өмсгөж байвал бусдын алдаа таны азгүйдлийн шалтгаан болно. Хэрвээ зүүдэндээ та маш сайхан гадуур хүрэм өмсөж эсвэл харж байвал таны хүсэл мөрөөдөл биелэх нь дамжиггүй. Хэрвээ зүүдэндээ өөр хүний хүрмийг өмссөнөө мэдэж байвал энэ зүүд нь ээдрээтэй нөхцөл байдал бий болохыг харуулж байгаа ба та найз нөхдийнхөө тусламжийг хүсэх юм байна. Хэрвээ хүрэм уранхай бол маш их уй гашуу тохиолдоно. Гадуур хүрмээ алдчихлаа гэж зүүдлэх нь муу шинж: та амьдралаа шинээр зохиох хэрэгтэй болох ба хэт итгэлтэй, ариг гамгүй байсандаа харамсан гэмших юм байна.

 

Газар

Үржил шим сайтай газар - сайн шинж тэмдэгтэй, харин газар үржил шимгүй, чулуулаг байвал саатал гарч, азгүйтэл тохиолдоно. Хэрвээ далайн аялалын үеэр та гэнэт алсад үзэгдэх эх газрыг харвал таны өмнө гэнэт гялалзсан ирээдүй нээгдэнэ. Цэцэрлэгт дөнгөж саяхан шинээр хагалсан газар харвал энэзүүд нь танд хөгжил цэцэглэлгт болон сайн сайхан байдлыг зөгнөж байна. Хувцас шороо болсон байвал өвчин тусах болон хууль цагдаагаас зугтан гэрээсээ холдох хэрэгтэй болохыг харуулна.

Газар хөдлөлт

Зүүдэндээ газар хөдлөхийг харж эсвэл мэдэрч байвал ажил хэрэгтээ амжилт олохгүй бөгөөд олон улсын хоорондын дайн, эмх замбараагүй байдлаас үүдэн өчнөөн зовлон тохиолдоно.


Газрын зураг

Зүүдэндээ газрын зураг харвал ажил хэрэг завсарлана. Энэ байдалд сэтгэл тавгүйтэх ч завсарлагааны дараа дахин орлого өсч эхэлнэ. Газрын зураг хайж байна гэж зүүдэлвэл эргэн тойрны хүмүүсийн сэтгэл дундуур байдал танд шинэ эрч хүчтэй болоход тань нөлөөлж ингэснээрээ эд баялгийн өндөрлөг рүү авирч эхэлнэ. Залуу эмэгтэй ийм зүүд зүүдэлвэл нэр төр хичээх явдал нь түүнийг дээд зиндааны хүрээнд ороход нь тусална.

Галзууртлаа уурлах

Зүүдэндээ та галзууртлаа уурлаж байна гэвэл уналтанд эсвэл осолд орох, азгүй тохиолдол учрахыг харуулна. Бусад хүмүүсийн ийм байдалд байхыг харвал ирээдүй таагүй байж, таны санаа зовох, уурлаж унтууцахын дохио.


Гал

Зүүдэндээ гал харах нь сайн. Гэхдээ та өөрөө галд өртөөгүй байх тохиолдолд шүү дээ. Энэ зүүд нь усан цэрэг, аялагч гээд хэн бүхэнд сайн сайхан аж байдлыг зөгнөдөг. Гэрээ шатаж байна гэж зүүдэлвэл хайртай найз нар, дуулгавартай хүүхдүүдийг харуулж байна. Хэрвээ хувиараа хөдөлмөр эрхлэгч өөрийнхөө дэлгүүрийг шатаж байна гэж зүүдэлвэл ашигтай үйл ажиллагааны явц хурдасна гэдгийн илрэл. Галыг унтраахыг оролдож байвал ажил хэрэг тайван бололтой. Дэлгүүрийн шатсан хана харагдаж байвал зовлон тохиолдоно. Та ямар ч үр дүн гарахгүй гэж бодсоноос амжилтанд хүрэх гэсэн тэмцлээсээ ухрах боловч хувь заяа гэнэт таныг дахин ивээх болно. Хэрвээ галыг унтрааж байна гэж зүүдэлвэл гэнэтиин таатай явдал тохионо. Хол байдаг найзындаа айлчлан очиж магадгүй. Маш их хэмжээний гал гарч байхыг харвал далайчид аюулгүй, сайхан аялах юм байна. Зохиолч хүмүүст энэ зүүд нь нэр хүндийг, ажил хэрэгч хүмүүст их амжилтыг амлаж байна.

 

Гал тогоо

Зүүдэндээ гал тогоо харвал - та шүүмжлэлд өртөн тэгснээрээ хэсэг хугацаанд санаа сэтгэл тавгүй явна. Аливаад бэлэн байхыг энэ зүүд сануулж байна. Эмэгтэй хүний хувьд гал тогоо нь эмх цэгцтэй, цэвэрхэн байна гэж зүүдэлвэл азын тэнгэр түүнийг ивээнэ.

 

Гал түймэр

Зүүдэндээ маш том гал түймэр гарч байна гэхдээ азаар хүмүүс амь насаа алдсангүй гэвэл ирээдүйн өөрчлөлт танд аз жаргал, ашиг хонжоог авчирна.

 

Галт тэрэг

Галт тэрэг нь аялал жуулчлалыг зөгнөдөг. Зүүдэнд галт тэрэг дугуйгүй, тэрээр дөнгөн данган урагшилж байвал ажил хэргээс үүдэлтэй санаа зовоох олон асуудал гарч ирэх ч яваандаа энэ нь таны эд баялаг, сайн сайхан аж байдлын эх үүсвэр, үндэс суурь нь болох аж. Хэрвээ өөрийгөө ачааны галт тэргээр явж байна гэж зүүдэлвэл байдал сайн тийшээгээ өөрчлөгдөнө. Хэрвээ та зүүдэндээ унтлагын галт тэрэгний дээд талын орон дээр явж байвал удахгүй аялалд явах ба хамт явж байгаа хүмүүс тийм ч таатай санагдахгүй, өөр ашигтай зүйлд зарцуулж болох байсан мөнгөө дэмий зүйлд үрэх юм байна.

 

Галт уул

Та ширүүн хэрүүл маргаан хийх ба ингэснээрээ нэр төрөө унагаана. Залуу эмэгтэйн хувьд энэ зүүд нь хувиа хичээсэн зангаасаа болж ээдрээтэй байдалд орно гэдгийг хэлжээ.

 

Галуу

Галууны чихэнд чийртэй дуугарахыг сонсох - зовлон бэрхшээл. Усанд хөвөх галууг харж байвал аз, амжилт дахин тантай хамт байна. Зүлгэн дээр явж байгаа галууг харж зүүдэлвэл маш сайн.
Үхсэн галуу - удахгүй гарз хохирол учрах, сэтгэл санаа таагүй байхын илрэл. Хэрвээ хэн нэгэнд дурласан залуу зүүдэндээ галуу харвал тэр хайрттайгаа зүй ёсоор хүндтэй харьцаж чаддагийг, хэлсэн амандаа эзэн болдгийг харуулж байна.
Галууг дуудаж хооллох - эд хөрөнгө олж авна. Галууны мах идэх - ажил хэрэг бага зэрэг эргэлзээтэй байна.

 

Галын дөл

Зүүдэндээ гал түймэртэй тэмцэж байна гэвэл та баяжиж хөрөнгөтэй болохын тулд маш их эрч хүч, хүчин чармайлт гаргах хэрэгтэй болох юм байна.


Өвдөж эмзэглэх

Өвдөж байна гэж зvvдлэх - хэт мэдрэмтгий, эмзэг сэтгэлтэй байж амьдралаа хvндрvvлэх
Юу нь ч юм өвчтэй байх - амьдралдаа санаа зовж тvгших юм ихтэй байх
Өвчтэй хvн эргэж тойрох - баяр баясгалан
Шархтаж зvvдлэх - олны дундаас тодрох, албан тушаал дэвших
Тайван бус нойрсож буй эмэгтэй зvvдлэх - сэрvvн байхдаа сэтгэл санаа тань ямар байхын илрэл Эмэгтэйн дvр төрх ертөнцийг vзэх vзлийг тань илэрхийлнэ.
Тайван нойрсох бvсгvй - амрах шаардлагатай болсноо мэдрэх

Хөрөг
Yл таних эрэгтэй, эмэгтэйн хөрөг - гэнэтийн тусламж, /эрт урьдын танил тань гарч ирэх, санаандгvй нөхцөл байдал бvрдэх

Ихэр хvмvvс
Ихэр хvмvvсийг зvvдлэх нь - эргэлзэж тээнэгэлзэн /зөв замыг зvдэрч байж олно/, аль нэгийг нь сонгох шаардлагатай.

Танихгvй эмэгтэй

Танихгvй эмэгтэйг зvvдлэх нь - аз жаргал, зовлон зvдгvvрийн талаарх таны төсөөлөл, төлөвлөгөө, нөхцөл байдлын бэлэгдэл, сэтгэл санааны тань байдал: эмэгтэйн дvр төрх таны сэтгэл санааны байдлыг илэрхийлнэ. Энэ нь өөрийнхөө vйл хэрэг санаж сэдсэн зvйл жинхэнэ ёсоор vнэлэлт дvгнэлт өгөх
Танихгvй эмэгтэйг бvдэг бадаг зvvдлэх - бага зэрэг таагvй явдал
Танихгvй эмэгтэйн тааламжгvй дvр төрх, гоо vзэсгэлэн, гаднах аятайхан байдал - баяр баясгалан, аз жаргал, эд баялаг
Жирэмсэн vл таних эмэгтэй - өөрчлөлт хувирал / шинэ соргог зvйлд бэлэн, өөрчлөлт шинэчлэлтийг хvсэн хvлээх байдал
Сэгсийсэн муухай, бохир эмэгтэй - vгvйрч хоосрох, бvтэл хазайх, хэрvvл маргаан, сэтгэл санаа хоосрох

Тарвас зүүдлэвэл гуниглах

Мөөг зүүдлэвэл таагүй явдал тохионо

Ногоон мод зүүдлэвэл хүнд сэтгэлтэй болно

Цоортой сонгино зүүдлэвэл уйлна

Ногоон нуга зүүдлэвэл жарган баясана

Тариа ургасан байна гэж зүүдлэвэл баян тансаг аж төрөх

Нарсан ой зүүдлэвэл түймэр гарна

Цэцэг тасалж зүүдлэвэл магтаал сонсоно

Намаг зүүдлэвэл уйлна

Цэвэр тунгалаг ус зүүдлэвэл баярлах

Булингартай бохир ус золгүй явдал тохиох

Уул - Зовох

Тэнгэр дуугарч - Зовлон болох

Зам - Yхэх буюу цэрэгт мордох

Од - Садантайгаа уулзах

Чулуу – Хүнд ажил хийх

Дүүрэн устай худаг - Баяжих

Ширгэсэн худаг - Хоосрох

Аянга- Өвдөх

Гол мөрөн - Хэл яриа, хов жив дуулах

Цас – Инээдэмтэй юм болох

Нар - Газар ухна

Хон хэрээ - Хэл сураг

Тагтаа - Янаг хайртаа хүнтэйгээ эсвэл элгэн садантай үнсэлцэх

Могой - Нууцгай дайсан, тааламжгүй хүн

Хараацай- Сонин хачин зүйл дуулна

Адуу - Дайсантай учрах

Мэлхий - Согтуу хүмүүстэй учрах

Хонь – Баяжина

Нохой- Андтайгаа учрах

Өндөг - Хэрүүл

Цаасан мөнгө - Юм хожино

Дарс - Нэг хүнд буруутан болно

Архи - Гачигдал зовлон

Толь – Нөхөртөө хууртаж мэхлэгдэнэ

Зүү - Аюулд учирна

Түлхүүр олж - Хулгайчийг барина

Бөгж - Хань ижилтэй болно

Сүү - Хэрүүл уруул

Гурил - Өвчин зовлон

Шар айраг ууж - Муудалцах

Алчуур - Захидал авах

Ор дэр - Бие муудах

Сахал үс ургаж – Олз омог

Сахал үс хусаж - Гарлага

Цус - Ойрын хамаатантай учирах

Хүүхэн- Гайхалтай сонин юм болно

үсээ самнаж - Хурим болно

Нисэж явна - Амжилтанд хүрэх

Шүд унаж- Танил эндэх

Юм олж - Орлого олох

Уйлж гашуудаж – Баярт үйл тохионо

Хүмүүс бүжиглэж байна - Coгтотлоо архи ууна

Category: Бусад | Views: 902 | Added by: turoo
Total comments: 1
Туяа

2015-12-12

Матар, олон зулзагатай матарнууд мах идэж мэдэхгүй, нэг хүүхэнд нэг матар дурлаад, үнссэн чинь уруул нь байхгүй болсон Тэгээл мах идэж мэддэг болсон. Энэ ямар утгатай зүүд вэ? Тайлж өгөөч
Нэр *:
Имайл:
Кодыг давт *:
Copyright MyCorp © 2025
Сайтад
Total online: 1
Guests: 1
Users: 0
Гишүүн
Зочин
Цаг

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Тоолуур
Мэдээний архив
чат