Ба, 2025-07-04, 8:03 AM
♫♪MorTaLTeaMWorK™♪♫
Main Бүртгүүлэх Нэвтрэх
Welcome, Guest · RSS
Мэдээний цэс
Хэлээ сонгоорой


Google-Translate-Chinese (Simplified) BETA Google-Translate-English to French Google-Translate-English to German Google-Translate-English to Italian Google-Translate-English to Japanese BETA Google-Translate-English to Korean BETA Google-Translate-English to Russian BETA Google-Translate-English to Spanish

LIKE дараарай
Хэрэглэгчийн булан
Тавтай морил
Нууц үгээ мартсан?
Бүртгүүлэх
Шинэ сэтгэгдэлүүд
Статистк
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 4
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 3
Хянагч админ: 0
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 1
» Хүйс
Эр: 3
Эм: 1
Шилдэг гишүүд


turoo
Мэдээ: 203
Хүйс: Male
Сэтгэгдэл:1


moneyman
Мэдээ: 23
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Eegii
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0
 
Main » 2012 » 12-р сар » 24 » Уншихад урамших Урмын үгс
6:58 PM
Уншихад урамших Урмын үгс
Биднийг дэмжээд  Надад таалагдлаа дээр єдєрт 1 удаа дараарай (^_*)

 

"Бусдыг зоригжуулж, өдөөхийн тулд өөрөө түүндээ автсан байх ёстой.
Бусдыг уйлуулахын тулд өөрийн нулимс гарч байх ёстой.
Бусдыг итгүүлэхийн тулд өөрөө түүндээ итгэсэн байх ёстой.” – Winston Churchill

"Анхаарлаа юун дээр төвлөрүүлнэ тэр өргөждөг, анхаарлаа сайн сайхан бүхэн дээр төвлөрүүлснээр түүнийгээ бүтээнэ. Амьдралд маань юу ч тохиолдсон бай хамаагүй, талархаж сурснаар хайр дурлал, сайхан боломжууд, мөнгө хүртэл миний талд ордог.” – Oprah Winfrey

"Талархах тоолонд айдас устаж, элбэг дэлбэг байдал бий болдог” – Tony Robbins

"Урагшлахын нууц эхлэхэд оршино”. – Марк Твэйн

"Зорилгоо тодорхойлоогүй нөхцөлд, бид өдөр тутмын аар саархан зүйл дээр хамаг анхаарлаа төвлөрүүлснээр түүндээ өдрөөс өдөрт ороогдож, бараг түүнийхээ боол нь болдог.”

"Та ялж байна уу, ялагдаж байна уу хамаагүй, амьдрал зөвхөн таны хийсэн СОНГОЛТ-оос хамаардаг.” – Nido Qubein

"Зөвхөн та өөрийнхөө амьдралыг хариуцна, өөр хэн ч биш. Эцэг эх тань таны төлөө ямар нэгэн юм хийсэн ч бай, хийгээгүй ч бай хамаагүй та өөрөө өөрийнхөө амьдралыг хариуцна. Орчин тойрондоо болон бусдад ямар энерги өгөх нь мөн таны хариуцлага.” – Oprah

"Бид юу давтан хийнэ тийм л хүн болно.”- Аристотель

"Өчүүхэн амьдралаар бусад амьдраг, харин та биш. Өчүүхэн зүйл дээр бусад маргаг, харин та биш. Өчүүхэн бэрхшээлдээ бусад шаналаг, харин та биш. Бусад хүмүүс ирээдүйгээ бусдын гарт өгөг, харин та биш.” – Жим Рон

"Хэрвээ та төсөөлж чадвал бүтээж чадна. Хэрвээ та мөрөөдөж чадвал болж чадна.” -William Arthur Ward

"Асуух нь хүлээж авахын эхлэл”- Jim Rohn

"Хүмүүсийн сонирхолыг татаж чаддаг байх ёстой. Чадахгүй байвал чшшш…. дуугай байхад хэзээ ч буруудахгүй.” – Earl Nightingale

"Амжилт нь байнгынх биш. Ялагдал нь эцсийнх биш.” Brian Tracy

"Мэдэх нь хангалттай биш; бид ашиглах ёстой.Хүсэх нь хангалттай биш; бид хийх ёстой.”-Брюс Ли

Хүссэн бүхнийхээ араас явах зуур өөрт байгаа юмандаа сэтгэл хангалуун байж сур – Jim Rohn

"Хэрвээ та амьдралдаа АМЖИЛТ гаргахыг хүсвэл үүнийг сана.

Өнгөрсөн Ирээдүй 2 ижил байх ёсгүй. Яагаад гэвэл өчигдөр та ялагдснаар, эсвэл өнөөдөр, секундны өмнө, эсвэл өнгөрсөн 6 сарын турш, өнгөрсөн 16 жил, эсвэл өнгөрсөн 50 жилийн турш ялагдснаар та ялагдагч болохгүй… ЯГ ОДОО юу хийх гэж байна вэ гэдэг хамгаас чухал” – Anthony Robbins

"Амжилттай хүн болох шийдвэрийг гаргасан тэр мөчөөс хүмүүс амжилтанд хүрч эхэлдэг.” -Harvey Mackay

"Үнэ цэнэтэй цорын ганц бодит зүйл бол ЗӨН БИЛЭГ.”- Albert Einstein

"Та онцгой, бас өөр байх ёстой. Өөрөөрөө ялгар!” – Lady Gaga

"Эхлээд тэд таныг үл тооно, даоаа нь таныг дооглож тохуурхана, дараа нь тантай тэмцэлдэнэ, тэгээд та дийлнэ.” -Махатма Ганди

"Зоригтой бай. Эрсдэл ав. Дадлага туршлагыг юу ч орлож чадахгүй.”- Paulo Coelho

"БИ учраас, БИ чадна!” – Simone Weil

"Үйлдэл хийх нь амжилтын эх үүсвэр мөн.”

"Бидний эрмэлзэл, бидний ирээдүй.” – Robert Browning

"Таныг дөнгөж за би яг одоо л гайгүй болох гэж байна гэхэд таны амьдралын дараагийн ээдрээ гарч ирж байдаг”. – JF Kennedy

"Зоригтойгоор нүүр учирсан үед бэрхшээл алга болдог. Энэ миний амьдралын ухаан.”- Isaac Asimov

"Агуу зүйлүүдийг бүтээхийн тулд зөвхөн үйлдэл хийгээд зогсохгүй агууг мөрөөдөх, зөвхөн төлөвлөөд зогсохгүй мөн түүндээ итгэх хэрэгтэй.” – Anatole France

"Өдар болгон бид дахин төрдөг. Өнөөдөр юу хийх нь бүхнээс чухал”- Будда

"Олны жишгийг дагавал олны нэг л болно. Онцгой бай!” – Ээжийн маань хэлдэг үг

"Амжилтыг судалж байх үед сурсан ганц юм бол "тэд гайхамшигтай энгийн хүмүүс” гэдгийг мэдэж авсан.
Тэд бусдаас илүү ухаанай эсвэл авьястай биш. Туулахад хэцүү бэрхшээл тохиолдсон ч тэд бууж өгдөггүй, маш үнэнч, хөдөлмөрч хүмүүс байдаг.” – Brian Tracy‎

"Ялагдал нь ялалтын эсрэг үг биш. Ялагдал нь ялалтын нэг хэсэг.” – Arianna Huffington‎

"Тааралдаж буй хүн бүртэй сайхан харьц, тэд бүгд хатуу тулаан дунд байж байдаг.”- Plato

"Зарим тохиолдолд хүссэн юмаа олж авч чадахгүй байгаа нь гайхалтай том аз болдог гэдгийг санаарай.” – Далай Лам

Онцгой байж, бодол санаагаа илэрхийлэхээс бүү ай. Учир нь энэ л таныг бусдаас ялгаатай байлгадаг.- Dave Thomas

"Байгаа газраа, байгаа юмаараа, хийж чадах зүйлээ хий.”- Theodore Roosevelt

Би сайн байх үедээ маш сайн байдаг. Харин муу байх үедээ сайжирч байдаг! Mae West‎

"Энэ одоо өөрийгөө юу гэж бодоод байгаан?”- гэж хэлэх вий дээ гэдгээс би айж байсан удаатай. Одоо надад "Энэ бол БИ!” – гэдгийг босоод хэлэх зориг бий. – Oprah Wnfrey

Өөртөө итгэ, өөрийнхөө төлөө бод, өөрийнхөө төлөө хий, өөрийнхөө төлөө ярь, өөрөөрөө бай. Дуураймал дүр төрх амиа хорлохтой адил-M. Collins

Yзэсгэлэнтэй, сайхан байна гэдэг нь өөрөөрөө байхыг хэлдэг. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх шаардлагагүй. өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.-Thich Nhat Hanh

Та зөвхөн хийх дуртай зүйлдээ үнэхээрийн гаргууд сайн болж, амжилттай хийж дуусгадаг. Мөнгийг зорилгоо болгохын оронд хийх дуртай зүйлийнхээ хойноос явж, түнийгээ хүмүүсийг биширтэл сайн хий. – Maya Angelou‎

"Мартагдсан асуултын минь хариу ХАЙР байжээ”- Regina Specktor

Би саад бэрхшээлийг намайг сорих СОРИЛТ гэж харж байна!

‎”Хэрвээ та саад бэрхшээлгүй замыг олж чадах бол магадгүй тэр зам таныг хаа ч хүргэхгүй байх”- Frank A.Clark

Хэрвээ би дэлхий ертөнцөд ганцхан үг хэлэх байсан бол тэр нь "бид бүгд ОК” гэж хэлэх байсан. -Jewel

Юуг ч өөрчлөөгүй тохиолдолд юу ч өөрчлөгдөхгүй – Anthony Robbins

Гуниг гутралаар харанхуйг гэрэлтүүлэхгүй, зөвхөн ИТГЭЛ үнэмшил харанхуйг гэрэлтүүлнэ.
Жигшил зэвүүцлээр үзэн ядалтыг зогсоохгүй, зөвхөн ХАЙР үзэн ядалтыг зогсооно.- Martin Luther King, Jr

Та төрөхдөө чадвартай төрсөн
Та төрөхдөө уудам сэтгэл, итгэлтэй төрсөн
Та төрөхдөө зорилготой, мөрөөдөлтэй төрсөн
Та төрөхдөө сүр жавхаатай төрсөн
Та төрөхдөө далавчтай төрсөн
Та мөлхөх учиргүй, тиймээс түүнийгээ зогсоо
Танд далавч бий, түүнийгээ хэрэглэж сураад, НИС! – Rumi‎

"Хүнд өгөх хамгийн агуу бэлэг бол өөрийн АЗ ЖАРГАЛЫГ бэлэглэх”- Esther Hicks

Таны хүсч байгаа бүхэн тань таныг ижилхэн хүсч байгаа. – Jack Canfield

Би айхгүй байна! Би үүнийг хийхийн тулд төрсөн! – Joan of Arc

 

Алдаанаас бүү ай; тэгээд ч алдаа гэж байдаггүй. -Miles Davis‎

 

"Таны айж байгаа АЙДАС хүчгүй, та айснаараа тэрхүү айдсыг хүчтэй болгодог.”- Oprah Winfrey‎

 

"Баярласнаа мэдэрчихээд түүнийгээ илэрхийлээгүй бол бэлэг боож, бэлдсэн хэрнээ түүнийгээ өгөөгүйтэй ижил”- William Arthur Ward

 

"Зорилгондоо хүрснээр таны ХЭН болж байгаа нь юу олж авч байгаагаас илүү чухал.”- Henry David Thoreau

 

"Чи намайг юм хийгээсэй гэж хүсвэл, "Чи хийж чадахгүй” гэдгийг надад хэл.” – Maya Angelou

 

"Өнгөрснөө уучил, ирээдүйдээ итгэ, энэ мөчийг хайрла!” Jackson Kiddard

"Нэгхэн минут уураа тэвчиж чадснаар 100 өдрийн зовлогоос ангижирна”.- Хятадын зүйр цэцэн үгс‎

"Уригдсан хэрүүл болгонд би оролцох албагүй”- Анон

"Алдаа гэж байдаггүй, зөвхөн сургамж гэж байдаг. Өөрийгөө хайрла, хийсэн сонголтууддаа итгэ, тэгвэл бүх зүйл боломжтой.”-Cherie-Carter Scotts

"Юу их давтана түүнийгээ эзэмшинэ.” – Grace Speare

 ”Та өөрийнхөө сүр жавхааг үгүйсгэж байна уу?” -Les Brown

"Гайхамшиг бол бодит! Хэрвээ гайхамшиг тохиолдохгүй байгаа бол нэг юм буруу болсны шинж.” -ACIM‎

"Миний уулзаж ярилцсан амжилттай яваа хүн бүр амьдралдаа том өөрчлөлт гаргасан байдаг. Тэр нь юу вэ гэвэл тэд одоо амьдарч байгаа энэ амьдралаа цааш үргэлжлүүлэхгүй гэсэн маш тодорхой, хатуу шийдвэрийг гаргасан байдаг. Зарим хүмүүс энэ шийдвэрийг 15-тайдаа гаргадаг байхад, зарим хүмүүс 50-тайдаа гаргадаг ба ихэнх хүмүүс энэ шийдвэрийг огт гаргадаггүй.” – Brian Tracy

"Хэрвээ та өнгөрсөн амьдралаа мэдэхийг хүсвэл яг одоо ямар амьдралаар амьдарч байгаагаа хар. Хэрвээ та ирээдүйн амьдралаа харахыг хүсвэл яг одоо хийж байгаа үйлдлээ хар.”

"Эрүүл энх, аз жаргалтай амьдрахын жинхэнэ нууц бол өнгөрсөн юмны хойноос харамсаж гансрах биш, ирээдүйдээ санаа зовж , айж амьдрах биш зөвхөн одоо цаг үедээ чин үнэнээсээ амьдрахыг хэлнэ”- Будда

"Таны амьдрал ямар байхыг цагийг өнгөрөөж байгаа 5 найзаар тань мэднэ”-Will Smith

"Та өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэхийг хүсч байна уу? Асуусны хэрэггүй. Үйлдэл хий! Үйлдэл хийснээр та өөрийгөө тодотгож тодорхойлно.” -Thomas Jefferson

"Өнгөрсөнтэй би юу ч хийж чадахгүй; ирээдүйтэй ч мөн ялгаагүй. Би одоо үедээ амьдарч байна.” ~Ralph Waldo Emerson

"Хүний оюун ухаан юу бодно, юунд итгэнэ түүндээ хүрдэг.” – Napoleon Hill

‘Эрсдэл авахаас айдаг хүн юунд ч хүрч чадахгvй’. – Muhammad Ali

‘Хэрэв танд гоншигонож, гомдоллох цаг байгаа бол түүнийхээ төлөө ямар нэгэн юм хийх цаг мөн адил байгаа’ – Anthony D’Angelo

"Өөрчлөлт боломжийг авчирдаг” – Nido Qubein

"Өнгөрсөнтэй би юу ч хийж чадахгүй; ирээдүйтэй ч мөн ялгаагүй. Би одоо үедээ амьдарч байна.” ~Ralph Waldo Emerson

"Эрүүл энх, аз жаргалтай амьдрахын жинхэнэ нууц бол өнгөрсөн юмны хойноос харамсаж гансрах биш, ирээдүйдээ санаа зовж , айж амьдрах биш зөвхөн одоо цаг үедээ чин үнэнээсээ амьдрахыг хэлнэ”- Будда

"Хэрвээ ирээдүйдээ итгэл бий бол ЯГ ОДОО хүч бий!” – John Maxwell

"Намайг 5 настай байхад манай ээж аз жаргал амьдралын гол түлхүүр гэдгийг надад байнга хэлдэг байсан. Намайг сургуульд ороход том болоод ямар хүн болох вэ гэж асуухад би "ЖАРГАТАЙ” гэж бичсэн. Тэд намайг асуултыг ойлгоогүй байна гэж хэлэхэд, би тэдэнд та нар амьдралыг ойлгоогүй байна гэж хэлсэн.’ – John Lennon

"Айдастайгаа нүүр учрах бүр эрч хүч, эр зориг, өөртөө итгэх итгэлийг олж авдаг. Хийж чадахгүй гэж бодсон болгоныгоо та хийх ёстой.” – Eleanor Roosevelt

"Бид тэр болгон бодлоо хянаж чаддаггүй ч гэсэн хэлэх үгээ хянаж чадна. Байнгын давталт нь далд ухамсарт хоногшдог.” – Florence Scavel Shinn

"Ятгалын үгийг дахин дахин давтаж хэрэглэснээр итгэл үнэмшил бий болдог. Итгэл үнэмшилтэй болсноор аливаа юм биеллээ олдог.” – Claude M. Bristol

"Эхлээд хэн болмоор байна түүнийгээ өөртөө хэл. Дараа нь юу хийх ёстой түүнийгээ хий” – Epictetus

"БИ БОЛ ГАЙХАМШИГ”- БУДДА

"Би гайхамшгийг өөрөө бүтээдэг болохоор гайхамшиг надад өдөр бүр тохиолддог.”

"Эерэг бодол бодоод бай учир нь бодол үгс болдог,
Эерэг үгс хэлээд бай учир нь үгс үйлдэл болдог,
Эерэг үйлдэл үйлдээд бай учир нь үйлдэл дадал зуршил болдог,
Эерэг дадал зуршил эзэмшээд бай учир нь дадал зуршил өөрийн үнэ цэнийг бий болгодог,
Өөрийн үнэ цэнэ өөрийн хувь заяаг тодорхойлно.” – Махатма Ганди

ТЭВЧЭЭРТЭЙ, ТУУШТАЙ, ХӨДӨЛМӨРЧ БАЙХ НЬ ХЭЗЭЭ Ч МӨХӨШГҮЙ АМЖИЛТЫН ТОМЪЁО ЮМ.- Наполеон Хилл

H. L. Hunt хэлэхдээ:
Амжилтанд хүрэхэд ердөө хоёрхон юм шаардана.
1-рт: Яг юу хүсч байна гэдгээ гарга. Ихэнх хүмүүс энэ шийдвэрийг гаргадаггүй.
2-рт: Хүссэн юмныхаа хойноос бүх юмаа зориулж завгүй болох.

"Хэн чамайг уурлуулна тэр чамайг эзэмдэнэ”~Elizabeth Kenny

Хөдөлгөөн нь хүний оюун ухаан, бие махбодь, сэтгэл санааг анагаах эм болдог – Carol Welch

"АМЬДРАЛААС АЙХ ЗҮЙЛ ГЭЖ БАЙХГҮЙ, ЗӨВХӨН ОЙЛГОЖ АВАХ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГ.”- Marie Curie

‎”Харахын тулд би нүдээ аньдаг” – Paul Gauguin

Амьдралд ялагдал хүлээсэн хүмүүсийн ихэнх нь амжилтанд хэр их ойрхон тулж очсоноо мэдэлгүй бууж өгсөн байдаг. – Thomas Edison

Хүн бүрт ганцхан амьдрал байдаг: бидний өөрийн амьдрал – Euripides

Бид юу авна түүгээрээ амьдралаа залгуулна, Бид юу өгнө түүгээрээ амьдралыг цэцэгжүүлнэ. – Winston Churchill

Амжилттай яваа хүмүүс өгөөд байдаг юм биш. Тэд өгдөг учраас амжилтанд хүрдэг. – Patti Thor

‎”Амжилт үйлдэл хоёр салшгүй холбоотой. Тиймээс амжилттай яваа хүмүүс үргэлжийн хөдөлгөөнд байж байдаг. Тэд алдаа гаргадаг боловч хэзээ ч бууж өгдөггүй”.- Конрад Хилтон

Боловсрол эзэмшснээр амьдралаа залгуулна. Өөрийгөө боловсруулснаар амжилтанд хүрнэ. – Jim Rohn

Төлөвлөгөөтэй зорилго нь мөрөөдөлдөө хүрэхэд хугацаа тогтоосныг хэлнэ – Diana Scharf Hunt

‎”АЛДААН ДОТРООС АМЖИЛТЫГ ОЛНО” – Ука Төмөр

Юу аймшигтай санагдана түүнийгээ даван туулах ёстой – Francis Chichester

‎”Хийж чадахгүй гэж бодвол хийх ёстой гэж бод”- Anthony Robbins

Өөрөө өөрийгөө олж мэд!
Өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөр!
Өөрөөрөө байж сур!
Хэн ч хуурмаг, дууриамал юм хүсдэггүй…… Тэд жинхэнэ, ориг юманд дуртай! – Chuck Swindall

Би үүнийг хийхийн тулд төрсөн учраас би айхгүй байна! – Joan of Arc

Дүн өвлийн хүйтэнд ч миний дотор үл үзэгдэгч зун байдаг юм байна гэдгийг би сая ойлголоо.- Albert Camus

"Өгөгдсөн хугацаат ажил үргэлж эцсийн мөч хүртэл сунгагддаг."- Parkinson’s Law, Cyril Northcote Parkinson, Английн нэрт түүхч, зохиолч.

Амжилт өөд өгсөх цахилгаан шат эвдэрсэн, энгийн шатаар дээшээ өгс. – Zig Ziglar

Хүн төрөлхтөн бүгд хайрлагчдад хайртай байдаг. ~ Ralph Waldo Emerson

"Би зөвхөн хайр хүсч байна, гэхдээ хааяа шоколад байхад гэмгүй” – Lucy Van Pelt
In Peanuts, by Charles M. Schulz

Чамд бvхнээс илvv хайр л хэрэгтэй – John Lennon & Paul McCartney

"ЭНГИЙН БАЙХ НЬ АУГАА БҮХНИЙ ҮНДЭС”- Брюс Ли

Чиний юу ярьсныг хүмүүс мартана–юу хийснийг чинь бас мартана,
Харин тэдэнд ямар сэтгэгдэл үлдээв гэдгийг хэзээ ч мартадгүй гэдгийг би өнөөдөр сурав.- Maya Angelou

Дотоод ертөнцөө танин мэдэж, түүнд зүрх сэтгэлээ бүрэн зориулах нь чиний үүрэг.- Будда

Өдөр болгоныг жилийн хамгийн сайхан өдөр болж байна гэдгийг зүрх сэтгэлдээ шивнээрэй.-Ralph Waldo Emerson

"Хамгийн их тэвчээр шаарддаг юм бол төвлөрөн бодох”- Thomas Edison

Эрх чөлөөг зөвхөн тэмцлээр олж
Эцэж буцашгүй зүтгэлээр хамгаална
Мөчийн төдүй чингэхээ зогсоовоос
Мөдхөн түүнийг бусдад алдмуу….. – Замбалгаравын Жадамба

Ухаан бодлоо эс төвлөрүүлж
Учир замбараагүй бүү сарниул
Ганцхан цэгт хураан зангидаж
Гарах, орохыг нь захирч сур.- З. Жадамба

"Эргэлзвэл битгий хий.” – Benjamin Franklin

Бусад хүмүүст хүссэнийг нь олж авахад хангалттай тусалж чадах л юм бол чи амьдралдаа хүссэн болгоноо олж авч чадна. – Zig Ziglar

Чи чадна ч гэж бодсон бай, чадахгүй ч гэж бодсон бай, ЧИНИЙ ЗӨВ. ~ Хэнри Форд

‎”Шийдвэрийг жинхнээсээ гаргасан эсэх чинь хийж байгаа үйлдлээр мэдэгдэнэ. Үйлдэл хийгээгүй байна гэдэг нь чин сэтгэлээсээ хүсэхгүй байна гэсэн үг.” – Anthony Robbins

ХЯНАЖ ЧАДАХГҮЙ ЗҮЙЛД САНААГАА ЗОВООХ НЬ УТГАГҮЙ, УЧИР НЬ ТҮҮНИЙ ТӨЛӨӨ ТА ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ХАРИН ХЯНАЖ ЧАДАХ ЮМАНДАА ЯАХ ГЭЖ САНААГАА ЗОВООНО ГЭЖ? САНАА ЗОВОЛТ НЬ ХҮНИЙГ ХӨШИНГӨ БОЛГОДОГ. – Wayne Dyer

"Бид юу байнга давтан хийнэ бид тийм хүн болно”- Аристотель

Би хэн нэгэнд ялагдаж болно, гэхдээ би өөрөө өөртөө ялагдаж чадахгүй.-Ука Төмөр

‎”Оршуулгын газар дотор хамгийн баян хүнээр очиж хэвтэхдээ гол нь биш… Бид гайхамшгтай зүйлс бүтээсэн гэж хэлээд орондоо орох л сайхан… энэ л надад чухал.”- Steve Jobs 1955-2011 [The Wall Street Сэтгүүл, 5 сарын 25, 1993]

"Эргэлзвэл битгий хий.” – Benjamin Franklin

Бусад хүмүүст хүссэнийг нь олж авахад хангалттай тусалж чадах л юм бол чи амьдралдаа хүссэн болгоноо олж авч чадна. – Zig Ziglar

Чи чадна ч гэж бодсон бай, чадахгүй ч гэж бодсон бай, ЧИНИЙ ЗӨВ. ~ Хэнри Форд

”Шийдвэрийг жинхнээсээ гаргасан эсэх чинь хийж байгаа үйлдлээр мэдэгдэнэ. Үйлдэл хийгээгүй бол чин сэтгэлээсээ хүсээгүй байна гэсэн үг.” – Anthony Robbins

Далай ламаас асуусан нь: Хүн төрөлхтнөөс юу гайхалыг их төрүүлдэг вэ? гэхэд "Хүн өөрөө” гэж хариулжээ. 
Яагаад гэвэл хүн мөнгө олохын тулд эрүүл мэндээ золиослодог. Тэгээд эдгэрэхийн тулд эргүүлээд мөнгөө зарцуулна. Ирээдүйдээ дэндүү их санаа зовсноор одоо цагтаа баясаж чаддаггүй. Тиймээс ирээдүйд ч одоодоо ч амьдарч чаддаггүй; хүн мөнх юм шиг амьдардаг мөртлөө үхэхийн цагт үнэхээрийн амьдралдаа амьдарч чадаагүй үхдэг.


Category: Бусад | Views: 356 | Added by: turoo
Total comments: 0
Нэр *:
Имайл:
Кодыг давт *:
Copyright MyCorp © 2025
Сайтад
Total online: 1
Guests: 1
Users: 0
Гишүүн
Зочин
Цаг

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Тоолуур
Мэдээний архив
чат