Ба, 2025-07-04, 11:18 AM
♫♪MorTaLTeaMWorK™♪♫
Main Бүртгүүлэх Нэвтрэх
Welcome, Guest · RSS
Мэдээний цэс
Хэлээ сонгоорой


Google-Translate-Chinese (Simplified) BETA Google-Translate-English to French Google-Translate-English to German Google-Translate-English to Italian Google-Translate-English to Japanese BETA Google-Translate-English to Korean BETA Google-Translate-English to Russian BETA Google-Translate-English to Spanish

LIKE дараарай
Хэрэглэгчийн булан
Тавтай морил
Нууц үгээ мартсан?
Бүртгүүлэх
Шинэ сэтгэгдэлүүд
Статистк
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 4
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 3
Хянагч админ: 0
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 1
» Хүйс
Эр: 3
Эм: 1
Шилдэг гишүүд


turoo
Мэдээ: 203
Хүйс: Male
Сэтгэгдэл:1


moneyman
Мэдээ: 23
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Eegii
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0
 
Main » 2012 » 12-р сар » 17 » Спорт[Oнигоо]
10:20 PM
Спорт[Oнигоо]

Bez-virusov.ru


Спорт


  1. Монголоос цанын холын зайн уралдаанд оролцох тамирчныг олимпод оролцуулахгүй гэв.
    -Яагаад тэгж байгаа юм бэ?
    -Танай түрүүчийн олимпод орсон тамирчин одоо болтол бариандаа ороогүй байна аа.
  2. Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн. Халамцуу баагий зурагтынхаа өмнө пиво барин тухална. Юу гэнэ үү «Тринидад ба Тобаго Англитай үзнэ гэнэ үү? Өө алдаг юм байна, хоёулаа нийлж байгаа хөөрхий муу Английг поольдоод алах нь л дээ...»
  3. Бокс үзэх дэндүү дуртай нэг эр байжээ. Зурагтаар бокс гарах болохоор л тэр өдөр бүх ажлаа орхидог, товчхон хэлэхэд нэг тулаанаас нөгөө тулааны хооронд боксоор амьсгалан амьдардаг эр байж гэнэ. Ингээд аваргын төлөөх тоглолт болохыг хүлээж бүтэн долоо хоногийг арайхийн өнгөрөөсний эцэст тулаан болох өдөр ажлаасаа худал хэлж чөлөө авлаа. Тулаан ямаршуу болохыг төсөөлөн өдөржин байж суух газраа олж ядан гэр дотроо холхив. Тулаан эхлэх болоход мань эр хөргөгчнөөсөө хүйтэн пиво, хатаасан загас энэ тэрийг өмнө өрж байгаад зурагтынхаа өмнө тухаллаа. Гэтэл дөнгөж эхлэв үү үгүй юу эхний үеийн 15 дахь секундэд нэг нь нөгөөхөө нам цохиод тулаан дуусчихав. Балгаж ч амжаагүй шар айраг хальтал нь хийсэн бокалаа барьсаар мань юу эр ч гэж хэлэхээ мэдэхгүй дэмий л нулимс цийлэгнэсэн нүдээрээ эхнэр рүүгээ өрөвдөлтэй нь аргагүй харжээ. Тэгсэн харин эхнэр нь:
    -За миний хайр одоо бол чи намайг юу мэдэрдгийг ойлгож байгаа биз дээ гэсэн гэдэг.
  4. Уулчид дотроо янз бүр. Янз бүр ч гэж дээ үндсэндээ таван төрөл байдаг юм.
    1. Энэ төрлийнхөн эргэн тойронд нь юу ч болж, яаж ч байсан ууландаа л авираад, авираад байдаг.
    2. Энэ төрлийнхөн нь ууланд авирахаас гадна бас хааяа нэг майхандаа тухлан амрах хэрэгтэй гэж үздэг.
    3.Энэ төрлийн уулчид нь ууланд авирч, майхандаа тухлахаас гадна бор ходоодоо баярлуулах хэрэгтэй гэцгээдэг.
    4. Энэ төрлийнхөн нь болохоор ууландаа ч авирна, майхандаа ч тухална, хоол унд ч эргүүлнэ, хүүхэн шуухны асуудлыг ч мартахгүй.
    5. Харин энэ төрлийнхөн болохоор майхандаа тухлаж, хоол эргүүлэнгээ дагуулж яваа хүүхнүүдтэйгээ наргичихаад уул харахаараа «Өө энэ уул гэж нэг ядаргаа байна аа» гэцгээдэг.
  5. Дэлхий ертөнц дээр үл ойлгогдох, нууцлаг, оньсого шиг зүйлс ямар их байдаг юм. Дээр нь боксоор сайн хичээллэж амжилт гаргах тоолонд миний хувьд үл ойлгогдох тайлагдашгүй оньсого шиг зүйлс улам их болоод байх юм.
  6.   Стадион руу явах уу? Өнөөдөр эмэгтэйчүүдийн хөлбөмбөгтэй…
    - Тоглолт 5 минутын дараа дуусах гэж байхад уу?
    - Хамаагүй ээ, тэд нар цамцаа тоглолтын дараа л солилцдог шүү дээ.
  7. Зодолдоход хамгийн эвгүй хүн бол гүйлтийн тамирчин. Чи барахаар байсан ч хөөгөөд гүйцэхгүй. Барахгүй байхад зугтааж дийлэхгүй.
  8.   Шүхэр нь дэлгэгдэлгүйгээр онгоцноос унаж байгаа хүн үхлийн айдсыг мэдэрч, давж дийлшгүй стресст орж, тэсэхийн арагагүй сэтгэл санааны шаналалыг мэдэрдэг. Гэхдээ тэр бүхнийг ахин мэдрэхгүй юм даа гэж өөрийгөө тайтгаруулж, баярлаж байдаг юм.
  9.   Та саяны олимпийг анхааралтай үзсэн бол харууд гүйлтэнд ямагт манлайлж харин цагаан арьстнууд буудлагад ямагт манлайлж байгааг анзаарсан байх. Энэ танд нэгийг бодогдуулахгүй байна уу?
  10. Алдрын бөхчүүд аттестатчлалын шалгалт өгч байна. Балжаа аварга, Ганбаатар арслан, Жавхлантөгс начин 3-с тестээр авчээ. Шалгагч Балжаа аваргад сэм хэлж өгөөд байсныг нь Жавхлантөгс начин алдахгүй л дугуйлаад байж. Дүн хэлж байна:
    - Аварга онц, начин муу гэх нь тэр.
    - За одоо гомдол санал байна уу? гэтэл Начин:
    - Та нар цолоор нь дүн тавиад байгаа юм уу?
    - Яаж байна.
    - Би аваргын хийснийг яг адилхан дугуйлсан гэхэд шалгагч:
    - Аварга "А", харин та " Б" вариант байсан шүү дээ.
  11. Самбо бөхийн залуучуудын дэлхийн аваргын тэмцээн. Yлэмж биет Оргилболд начин гаднын нэг бөхийн дор орж хариугүй ялагдах шинжтэй болж. Дасгалжуулагч нь
    -Оргио толгойгоо ажиллуул! гээд хашгирч. Гэтэл Оргио шилээ шөргөөн, толгойгоо ийш, тийш сэжин хөдөлгөж байсан гэдэг.
  12.   Усанд үсрэлтийн тэмцээний үеэр Христэд итгэгч тамирчныг үсрэхэд бассейны ус гэнэт хоёр тийш болж ёроол нь ил гарсан байна. Yүний дараа тэмцээнийг зохион байгуулагчид нь Зуун айлаас мэргэжлийн плита наагчдыг цаг алдалгүй авчирсны хүчинд тэмцээн сааталгүйгээр цааш үргэлжилсэн байна.
  13. Тооны хичээл. Багш нь самбарт 3:3 гэж бичив.
    - За энэ юу гэсэн үг вэ?
    - Гурав гурваар тэнцлээ гэсэн үг.
  14.   Бороо асгаран орж байсан ч хөлбөмбөгийн тоглолт цагтаа эхлэхээр болов. Шүгэл дуугарахын өмнө багийн ахлагч бусдаасаа асуув:
    - Эхний үед үерийн урсгал дагуу тоглох уу, эсрэг тоглох уу?
  15.   Багш: - Б үсгээр эхэлсэн алдартай гурван хүний нэр хэл дээ
    Сурагч: - Беккенбауер, Баслер, Баллак.
    Багш: - Чи Бах, Бетхoвен, Брамс гэж хүмүүс сонссон уу?
    Сурагч: - Би доод лиги сонирходоггүй л дээ.
  16. Yнэртэй усны дэлгүүрт нэгэн эмэгтэй цөхөрсөн байдалтайгаар асуув.
    - Худалдагчаа, танайд хөлбөмбөг үнэртдэг ус байхгүй биз?
  17.  
  18. Ливерпуль, Челси багуудын тоглолтын өмнө нэг эр билет авахаар ирэв.
    - Билет ямар үнэтэй вэ?
    - 80 паундын билет л үлдсэн.
    - Нэгийг авая. Май 40 паунд.
    - ???
    - Би зөвхөн Челсигийн тоглохыг л үзнэ.
  19. Аав хүү хоёр хөлбөмбөг үзээд гэртээ ирэв. Ээж нь "За тэгээд тоглолт ямар байв?” гэхэд хүү нь "Ёстой гоё. Долоон шар, дөрвөн улаан карт. Нэг хүний хамар хугарч, 12 үзэгч баривчлагдаад төгсгөлд нь шүүгчийг нь зодсон”
  20. Хөлбөмбөгийн финалын тоглолтонд нэг үзэгч хажуудах сул суудлаа заан нөгөө хөршдөө тайлбарлав.
    - Уг нь би үүнийг эхнэртээ зориулж худалдаж авсан юм. Даанч 3 хоногийн өмнө нас барчихсан.
    - Та тэгээд хамаатан ч юм уу, найз нөхдөдөө билетийг нь өгч болоогүй юм уу?
    - Тэгэх аргагүй л дээ, тэд бүгдээрээ оршуулганд явчихсан.
  21. Байт харвааны тамирчин Цэвээнравдангийн Баярмааг анд нөхөд нь "Бама” хэмээн дууддаг билээ. Түүнтэй тааралдсан найз нь:
    -Оо-Ба-Маа, сайн уу хө гэж дуудахад тэрбээр:
    -Ингээд Америкийн Ерөнхийлөгч Обама бид хоёр амидаа болов оо, хөөрхий! Байт харваандаа хоёр нум гуйх юмсан гэж өгүүлжээ.
Category: Бусад | Views: 259 | Added by: turoo
Total comments: 0
Нэр *:
Имайл:
Кодыг давт *:
Copyright MyCorp © 2025
Сайтад
Total online: 1
Guests: 1
Users: 0
Гишүүн
Зочин
Цаг

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Тоолуур
Мэдээний архив
чат