Нью-Иоркийн иргэн, 39 настай Stan Munro өөрийн бүтээсэн гайхалтай бүтээлээрээ алдаршсан хүн. Телевиз, сэтгүүл гэх мэт урлагтай холбоотой ажил эрхэлж явсан тэрбээр Технологийн загварын институтэд шүдний чигчлүүр модоор урлагийн бүтээл туурвиж болох санаагаа олж харсан байна. 2003 онд Тооthpick City төслөө эхлүүлэхдээ Stan энэ бол жинхэнэ ажил байх болно гэдгийг эхнэртэй итгүүлж чадсан төдийгүй эхнэр нь боломжтой бүх л замаар түүнд туслах болжээ. Нөхрийнхөө хамгийн үнэнч туслах байж чадсан эхнэрийнхээ талаар Stan "Надад хэрэгтэй цагт тусалж чаддаг цорын ганц ивээн тэтгэгч бол миний эхнэр. Тэр үнэхээр сайн босс юм шүү" хэмээжээ. Stan өчүүхэн жижиг шүдний чигчлүүр моднуудыг нэг нэгээр нь цавуудан наасаар дэлхийн хамгийн сэтгэл хөдлөм, үзэсгэлэнтэй байшин барилгын цогцолборын жижигрүүлсэн хувилбаруудыг бүтээдэг. Түүний 6 сая ширхэг шүдний чигчлүүр, 172 литр цавуу ашиглан хийсэн Тооthpick City төсөл саяхан Испаний Маllorca хотын Ноuse оf Каtmandu-д дэлгэгдэн тавигдсан бөгөөд энэхүү үзэсгэлэнд дэлхийн 50 гаруй алдартай барилга байгууламжийг шүдний чигчлүүрэн хувилбар тавигдсан бөгөөд эдгээр хувилбарууд нь жинхэнэ байгууламжтай нь харьцуулахад 1:164 хэмжээтэй байсан байна.
Харин Тооthpick Сity II: Теmples & Тоwеr төсөлд дэлхийн өнцөг булан бүрт сүндэрлэн байгаа шашны барилгууд, өндөр цамхагуудын мөн адил 1:164 хэмжээ бүхий 40 гаруй хувилбар багтах аж. Хоёр дахь төслийн үзэсгэлэнгийн төв хэсэгт ирэх оны дэлхийн хамгийн өндөр барилга гэгдэж байгаа Вurj Dubai сүндэрлэх гэнэ.