|
 |
|
 |
Main » 2012 » 12-р сар » 19 » Олныг шуугиулсан орголт
9:56 PM Олныг шуугиулсан орголт |
Өмнөд
Солонгост сүүлийн өдрүүдэд йог эрийн талаар шуугиан дэгдээд байна. Учир
нь дээрмийн хэрэг үйлдэн шоронд хоригдож байсан 50 настай Чой Гап-Бок
15 см өндөр, 45 см өргөн хэмжээтэй хоол өгдөг нүхээр гарч оргожээ.
Цоожтой төмөр торон хаалганы цаанаас хоригдол оргосонд итгэж чадахгүй
байсан цагдаа нар ажиглалтын камерын бичлэг үзсэн байна.
Гэтэл 165 см өндөр, 52 килограмм жинтэй йог эрийг төмөр хаалганы
цонхоор наймаалж шиг холбирон багтаж гарсныг хараад мэл гайхжээ. Шоронд
амьдралынхаа 23 жилийг өнгөрүүлсэн тэрбээр йогоор идэвхтэй хичээллэсний
дүнд биеэ уян налархай болгож чадсан аж. Энэхүү орголт нь Чой
Гап-Бокын анхны орголт биш гэнэ. Тэрбээр 22 жилийн өмнө шоронгийн
автобусны торны завсраар багтаж оргож байжээ. Харамсалтай нь тэр орголт
хоёрхон хоногийн настай байсан гэнэ.
Йог эр шоронгоос хэрхэн оргож байгаа бичлэгийг солонгосчууд тун их
сонирхож байгаа ч цагдаа нар олон нийтэд үзүүлэхгүй байгаа юм байна.
|
Category: Мэдээ мэдээлэл |
Views: 257 |
Added by: moneyman
|
|
 |
Copyright MyCorp © 2025 |
 |
|
 |
Сайтад |
 |
|
Total online: 1 Guests: 1 Users: 0
Гишүүн
Зочин
|
 |
|