- Ээж нь хүүдээ хичээлийг нь зааж байна:
Миний хүү хичээлээ сайн хийвэл баян болно. Сайхан байранд амьдраад машин унаад л, гадаадад аялаад явна ш дээ.
Хүү: Ээж та яагаад хичээлээ хийдэггүй байсан юм? - Найз хоёр багш ярьж байна гэнэ:
-Надад нэг шал тэнэг анги таарчээ. Шинэ теорем тайлбарлаад огт ойлгохгүй юм, нэг тайлбарлалаа, ойлгодоггүй, дахиад тайлбарлалаа, ойлгодоггүй, 3 дахиа тайлбарлалаа, өөрөө ойлгочихлоо, тэд нар ойлгодоггүй ээ. - Багш оюутнуудаас:
- Хамгийн эротик тоо ямар тоо гэж бодож байна? гэсэнд нэг залуу бодолгүйгээр 21593 гэжээ. Багш гайхан учрыг асуусанд тэр оюутан:
- Хэрвээ 2 хүн 1 зүйлийн тухай бодож байгаа бол сайндаа л 5 долоо хоног болоод 9 сарын дараа 3-уулаа болохыг ойлгох болно гэж тайлбарлажээ. - Оюутан хүү гэртээ найз бүсгүйгээ авчрав.
- Ээж ээ, танилц. Маря, манайд амьдарна.
- Та хоёр өрөө хөлсөлсөн нь дээр биз дээ. Гал тогоонд хоёр эмэгтэй хоол хийхэд хэцүү гэж ярьдаг юм. Маря:
- Зүгээр ээ, та санаа зоволтгүй. Би хоол хийж огт чадахгүй. - Багш Тулгааг дуудаж, самбарт гаргав.
-Тулгаа, өдрийн дэглэмээ ярьж өг!
-Би өглөө босоод, ухныг арчаад, ундаа уугаад, хичээлдээ явдаг. Хичээлээ тарж ирээд, ухныг бушуухан арчаад, ундаа уугаад, тоглодог. Дараа нь дахиж ухныг арчаад, хичээлээ хийдэг. Орой хоолоо идээд, ухныг арчаад унтдаг.
-Пөөх, танайх ухнатай юм уу?
-Үгүй хаалга арчдаг юм аа. Аав Их хурлын гишүүн болсноос хойш хүүхдүүд хаалган дээр ухна зурчихдаг болсон. - Оюутны судалгаа:
-Та ямар хоолонд дуртай вэ?
-Их хоолонд. - Багш: Хүүхдүүдээ:, " Бусдад илүүхэн өг, өөртөө цөөхөн ав" гэсэн үгийг тогтооцгоо гэв.
Жак: Энэ чинь миний аавын цэцэн үг байна гэв.
Багш: Чиний аав чинь үнэхээр зан суртал эрхэм дээд хүн байна. Чиний аав юу хийдэг вэ?
Жак: Миний аав боксчин гэж гэнэ. - Багш:
-Та нар одоо чимээгүй байгаарай. Ганц ч үг дуугарч болохгүй шүү. Газарт зүү унагахад дуу нь сонсогдохоор тийм чимээгүй байгаарай гэв. Ангиараа чив чимээгүй боллоо. Нэг хүүхэд:
-Зүүгээ унагаагаач ээ гэв. - Согтуу оюутан тасагтаа орж ирээд өрөөсөн гутлаа тайлаад хамаг хүчээрээ хан руу чулуудлаа. Тэр даруй хананы цаанаас:
-Хөөе, н**ш оо. Шөнийн гурав болж байна. Хүн унтуулаач ээ гэсэн дуу гарав. Тэгсэн нь согтуу оюутан өрөөсөн гутлаа чимээгүй тайлж, тавьчихаад хэвттэл хананы цаанаас:
-Хөөе, чи муу янз үзсэн н**ш оо. Нөгөө гутлаа тайлахыг чинь би удаан хүлээх болж байна уу гэж орилох нь тэр. - Анагаахын дадлагын оюутан өвчтөнөөс асуух асуултаа олж ядна. Тэгснээ:
- Та ээжээсээ ердийн төрөлтөөр төрсөн үү, эсвэл аборт хийлгэж төрсөн үү?