Пү, 2025-07-03, 9:38 PM
♫♪MorTaLTeaMWorK™♪♫
Main Бүртгүүлэх Нэвтрэх
Welcome, Guest · RSS
Мэдээний цэс
Хэлээ сонгоорой


Google-Translate-Chinese (Simplified) BETA Google-Translate-English to French Google-Translate-English to German Google-Translate-English to Italian Google-Translate-English to Japanese BETA Google-Translate-English to Korean BETA Google-Translate-English to Russian BETA Google-Translate-English to Spanish

LIKE дараарай
Хэрэглэгчийн булан
Тавтай морил
Нууц үгээ мартсан?
Бүртгүүлэх
Шинэ сэтгэгдэлүүд
Статистк
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 4
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 3
Хянагч админ: 0
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 1
» Хүйс
Эр: 3
Эм: 1
Шилдэг гишүүд


turoo
Мэдээ: 203
Хүйс: Male
Сэтгэгдэл:1


moneyman
Мэдээ: 23
Хүйс: Male
Сэтгэгдэл:0


Eegii
Мэдээ: 0
Хүйс: Male
Сэтгэгдэл:0
 
Main » 2012 » 12-р сар » 19 » Хандгай, үнээ хоёрын хачирхалтай “хайр дурлал”
9:41 PM
Хандгай, үнээ хоёрын хачирхалтай “хайр дурлал”

 

Канадын British Columbia мужид хамгийн том сүүн тэжээлтнүүдийн нэг болох зэрлэг хандгай өөрийн амьдралын "ханиар” фермийн үнээг сонгосон сонин тохиолдол гарчээ. Энэхүү ер бусын "эвэртнүүдийн хайрын” талаар канадын National Post хэвлэлд бичсэн байна.

Үнээний фермийн эзэн Грег Месснер "Хандгай хамгийн анх энд үзэгдсэн жилээ 2-3 хоног фермийн орчноор эргэлдээд буцсан, дараа жил нь ирэхдээ нилээн хэдэн долоо хоног энүүгээр эргэлдэж үнээг ажиглаж байгаад явсан, харин энэ жил ирэхдээ шууд "үйл ажиллагаандаа” орохоор шийдсэн бололтой. Үнээ ч түүнд хариу эелдэгээр хандан, тэдний хоорондын харьцааг харахад өдөрт хэдэн удаа "насанд хүрэгчдийн кино” үзэж буй мэт сэтгэгдэл төрж байсан” хэмээн инээд алдан дурссан байна.

Түүний өгүүлснээр, эрэгчин хандгай орооныхоо үеэр фермд саатаж, 6 фут өндөртэй, 4 фут өргөн, бараг хагас тонн жинтэй биеэрээ нилээн "түрэмгий” үзэж байжээ.

Энэхүү үйлдлийг харсан хөршүүд нь фермийн эзнийг шоолон, удахгүй ер бусын тугал хүлээж авах болох нь дээ гэлцээд байхаар нь Northern British Columbia Их сургуулийн биологичид хандан зөвлөгөө хүссэн байна.

Эрдэмтэн түүнийг хандгайн хромосом үнээнийхээс 8-аар илүү тул эрлийз тугал төрөх боломж огт байхгүй хэмээн тайвшруулсан аж.  

Хоёр өөр төрлийн амьтны энэхүү сонин харьцаа нутгийн оршин суугчдын сонирхлыг ихэд татан, фермийн хажуугийн замаар явж байгаа машинууд хүртэл зогсон харах болсон байна. Тэр ч бүү хэл "жентлмен Хандгайн” гоёмсог эвэрт шунасан анчид хурдан буу агсан ирж фермийн эзнийг сандаргасан аж. Ингээд Месснер хандгайг анчдаас аврахын тулд зэрлэг байгаль, амьтдыг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгчид рүү утасдан, хотоос хорин км зайтай орших ууланд хүргүүлжээ.

"Тэр ирэх жил ахиад л хүрээд ирэх байх” хэмээн "дурлалт” үнээнийх нь эзэн өгүүлсэн байна.

Category: Мэдээ мэдээлэл | Views: 260 | Added by: moneyman
Total comments: 0
Нэр *:
Имайл:
Кодыг давт *:
Copyright MyCorp © 2025
Сайтад
Total online: 4
Guests: 4
Users: 0
Гишүүн
Зочин
Цаг

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Тоолуур
Мэдээний архив
чат