|
 |
|
 |
Main » 2012 » 12-р сар » 17 » Аж байдал[Онигоо]
10:23 PM Аж байдал[Онигоо] |

- Үзмэрч:
-Чи тун удахгүй нөхөртэй болох юм байна даа.
-Үгүй байхаа. Балдан болохоор суухгүй гээд байгаа ш д.
-Би лав энд хоёр зураас тодорсныг харж байна. Тэгэхээр тэр Балдан чинь хаа зайлахав дээ. - Нэгэн мартамхай хүн гэртээ хариад гэнэт би чинь өнөө орой нэг
юм хийх ёстой шүү дээ гэж санасан боловч тэр дороо мартчихав. Тэр
бодоод бодоод олсонгүй. Тархиа гашилган шөнийн арван хоёр цагт гэнэт:
-Өө би чинь эртхэн унтах ажилтай байсан шүү дээ гэсэн бодол толгойд нь харван орж ирэв. - Охины эцэг шинээр үерхэх болсон залууд тайлбарлах нь,
- Манай гэрийнхэн өрөөнийхөө гэрлийг яг арван цагт унтраадаг болохыг залуу минь санаж ав гэхэд,
- Уучлаарай та, би танайд ном унших гэж ирээгүй шүү дээ гэв. - Топ 6 худал хэллэг:
1. Яг очиж явна
2. Би уурлаaгүй ээ
3. Турнаа
4. Дахиж хэнийг ч ингэж хайрлахгүй
5. Дахиж ёстой аpxи хэрэглэхгүй
6. Ална даа чамайг. - Нэг залуу онигоочин найзаасаа онигоо яаж сайн мэддэг ярьдаг болох вэ гэж асууж нөгөөх нь:
- Гадны онигоо олж унш. Дараа нь монголчил. Жишээ нь: Путины тухай
онигоог Энхбаярын тухай болгож болно. Чи нэг оролдоод үз дээ.
Манай залуу хэсэг бодож байснаа:
- Дэлгэрмөрөнг дүүжлэв.
гэжээ. - Манай гарагийн 16 нийтлэг хууль:
Механик засварын хууль – Гар тосоор бохирдсоны дараа хамар загатнаж, бүр шээс хүрдэг.
Таталцлын хууль – Ямар нэг багаж, эрэг, боолт, шруп газарт унаад хамгийн хүрэхэд хэцүү газарт оччихдог.
Магадлалын хууль – Хэн нэгний анхаарлыг татах магадлал нь гаргаж буй үйлдэл хэр тэнэг байгаатай шууд хамааралтай.
Дурын тооны хууль – Хэрвээ дугаар андуураад залгавал хэзээ ч утас
ярьж байна гэсэн дохиог сонсохгүйн дээр хэн нэгэн нь заавал харилцуураа
авч таардаг.
Гэм зэмгүйн хууль – Дугуйны хий гараад ажлаас хоцорлоо гээд
захиралдаа хэлж аргалсны яг маргааш өглөө нь дугуй хагарч таардаг.
Гажилтын хууль – Явж буй замын эгнээгээ солих үед түрүүн явж байсан
эгнээний машинууд одоо явж буй эгнээнийхээс бүр хурдан явчихдаг. /Бүр
дандаа шүү/
Ванны өрөөний хууль – Биеэ усанд бүтэн булхсан байхад утас хангинадаг.
Дотно харилцааны хууль – Бусдад харагдахыг хүсэхгүй хэн нэгэнтэй явж
байхад таньдаг хүнтэйгээ таарах магадлал маш ихээр өсдөг.
Үр дүнгийн хууль – Хэн нэгэнд энэ ажиллахгүй хэмээн батлах гэж оролдох үед ажиллачихдаг.
Биомеханикийн хууль – Хэр их загатнах нь хүрч авах гэж байгаа зүйл хэр хол байгаатай урвуу хамааралтай.
Үзвэрийн газрын хууль – Ямар ч тоглолтон дээр очиход захын суудлаас
хамгийн хол, төвөөр суудал авсан хүмүүс хамгийн сүүлд ирж, хоол хүнс,
ундаа ус авах, бие засах газар руу холхихын дээр бүр тоглолт дуусахын
өмнө явчихдаг. Тэгэхэд захаар суудал авсан хүмүүс эрт ирж, огт нааш
цааш хөдлөхгүйн дээр урт хөлтэй, эсвэл бүдүүн гэдсээ багтааж ядан
тоглолтыг дуусан дуустал нь үздэг. Ядаж байхад захаар суусан хүмүүс
муухай ааштай байхыг яана.
Старбаксын хууль – Халуун кофе уухаар суух яг тэр мөчид кофег хөртөл нь захирал юм асууж, загнаж таардаг.
Шүүгээний тухай Мөрфигийн хууль – Хувцас солих өрөөнд хоёрхон хүн байвал хувцасны шүүгээнүүд нь зэргэлдээ байж таардаг.
Логик зөрчлийн хууль – Юу ярьж байгаагаа сайн мэдэхгүй үед юу ч байсан бүтэх боломжтой байдаг.
Худалдааны маркетингийн стратегийн тухай Вилсоны хууль – Үнэхээр
хэрэглэх дуртай бүтээгдэхүүнээ яг олтол үйлдвэрлэхээ больчихдог.
Эмчийн хууль – Бие сайнгүй байгаа үед зориод эмчид үзүүлэхээр очих
яг тэр үед бие өвдөөгүй мэт болчихдог. Ерөөсөө өвдөөд л байж байя. - Эхнэртэй эр лифтэнд ортол нэг бүсгүй байж. Хэсэг явснаа нөгөө бүсгүй эргэж харснаа нөгөө эрийг алгадаад авснаа:
- Та яасан ичдэггүй хүн бэ? Эхнэртэйгээ явж байж.
Лифт зогсоод нөгөө бүсгүй гарч одсонд мань эр эхнэртээ үнэн сэтгэлээсээ айсан өнгөөр:
- Өвгөн чинь яагаа ч үгүй шүү. Тангараглая гэсэнд эхнэр нь:
- Зүгээр зүгээр, би б**сийг нь илчихсэн юм гэжээ. - Нэг охин аав дээрээ ирээд:
- Ааваа, хувинтай сүүн дотор хулгана орчихлоо гэтэл аав нь:
- Миний охин ухаантай юм чинь гаргаад хаячихсан биз дээ гэтэл
- Тиймээ ааваа, би ухаантай юм чинь араас нь муураа хийчихсэн гэж гэнээ. - Гадаадын иргэд Монголд
дэндүү олноор ирж байгаа тухайд Улаанбаатар хотын гудамжаар алхалж яваа
хүмүүсээс асуухад 40% "Хай манай дургүйцэхгүй ээ. Ирэваа ирэваа” гэж
ахиад 20% нь "Айгуу Айгуу илэрсэн ч яахав” гэсэн бол үлдсэн 20% нь " I
don’t know”гэж хариулсан байна.
- - Чи Испаниар 10 хүртэл тоолж чадах уу?
- Чадахгүй. Гэхдээ 5 хүртэл тоолж чадна.
- За тоолдоо.
- Uno, Dos, Tres, Cuatro....
- Яасан бэ? Тэгээд цааш нь...
- I know you want me... - "ТВ-9" сувгаар "Формула-1"-ийн тэмцээн гарч ар Монголын алдарт тайлбарлагч залуу тайлбарлаж байна гэнэ.
-За агуу их Шумахер л ингэж явж чадна шүү дээ, эрхэм хүндэт үзэгчид
ээ. Агуу Шумахер шүдээ зуугаад, хаазаа тултал гишгэж байна. За энэ
чинь юу болох нь энэ вэ. Баянбүрдийн чиглэлд явдаг улаан Балдан
микротойгоо зам руу ороод ирлээ. Агуу их Шумахерийг гүйцлээ. Түүгээр ч
барахгүй замдаа зогсож зорчигч авч байна. Нугасандаа дөрвөн бүдүүн
эмээг чихлээ. Ухасхийлээ. Өө золиг оо, замын цагдаа шүгэлдлээ. Зогслоо,
торгууллаа. Цаг явсаар. Шумахер талийж өгчээ. За арайхийж улаан Балдан
хөдөллөө. Хаазаа тултал гишгэж байна. Агуу их Шумахерийг гүйцлээ.
Барианд түрүүлэн орж ирж байна. Монголын тамирчин улаан Балдан агуу
Шумахерийг тоосондоо булж алтан медаль хүртлээ! Энэ бол Монголын
бахархал, Монголын гайхамшиг, эрхэм хүндэт үзэгчид ээ.
- Нэгэн бүлт эрээс найз нь юу хийж амарсан тухайд асуусанд бүлт эр:
- Найз нь өчигдөр анд гараад буга намнаадаа!
- Пөөх тэгээд яасан?
- Тэгээд найз нь нэг гуяыг нь огтолж аваад мөрлөөд!
Яг энэ үед утас дуугарчээ, хэсэг хугацааны дараа эргэж ирснээ:
- Би юу гэж зогслоо?
- Нэг гуяыг нь мөрлөөд гэсэнд!
- Аа тэгээд найз нь үүр цайтал балбасан, сайхан хүүхэн байсан шүү гэжээ.
- -Балдан чи надад 1000$ зээлчихээч. Би гялс Увс руу нутагтаа оччихоод ирэх хэрэгтэй байна.
-Харин л дээ????????????
-Эргэж ирэнгүүтээ л шууд мөнгийг чинь өгнө.
-Нээрээ юу?
-Нээрээ амлаж байна. Эргэж ирсэн өдрөө л шууд. Түүз!!!
-За тийм бол май. Чи тэгээд хэзээ эргэж ирэх юм бэ?
-Ажил зөндөө болохоор ёстой хэлж мэдэхгүй байна. Ер нь нутаг явах эсэхээ ч баттай шийдээгүй байгаа л даа. - Захирал галчийг дуудав.
- Та яагаад ажлын байран дээр архи уугаад байна?
- Шүд өвдөөд зайлсан юм.
- Тэгээд асгачихаж болдоггүй юм уу?
- Хайран санагдаад байх юм... - Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнг 40 настайдаа өвєє болчихоод байхад нь нэгэн зохиолч баяр хүргээд,
-За, өвєє болох сайхан байна уу? гэж асууж. Лхагвасүрэн найрагч:
-Өвєє болох ч сайхан юм. Эмээтэй өвөртөлж унтана гэхээр л нэг жаахан тийм байна гэж байжээ. - Нэгэн залуу
шинэхэн танилцсан найз бүсгүйтэйгээ саунд орж гэнэ. Гэтэл сауны
үйлчлэгч бүсгүй алчуур, саван, шампунь оруулж өгөхдөө залууд шивнэж
байна гэнэ шүү.
- Таны энэ найз бүсгүй чинь маш их цэвэрч байхаа, тийм үү? Залуу найз бүсгүйгээрээ бахархан:
- Тэр ч тийм шүү гэхэд үйлчлэгч бүсгүй:
- Харин тийм, өнөөдөр л гэхэд дөнгөж дөрөвдөхөө орж байна... - Манай эхнэр тамхинаас гарахгүй бол надтай ахиж загас наадуулахгүй гэж тулгасан гээд бод доо.
- Тэгээд чи тамхинаас гарсан уу?
- Нууц амраг маань үхэж, хоёр гар минь тасарч унахаас нааш гарна гэж ярихгүй ээ хөө. - Нэгэн жүүд /еврей/ эр лам дээр ирэв.
-Ламтаан та бороо оруулж хайрлаач, хамаг тариа ногоо сүйдэх нь ээ.
Лам:
-Yгүй ээ, чи бурханд итгэдэг шинж алгаа. Жүүд эр:
-Яагаад? Лам:
-Хэрэв чи үнэхээр тэгж бодсон бол цув ч юм уу, шүхэртэй ирэх байсан юм. - Дулмаа эгчээ, таны хөхний даруулгаар чинь хүүхдүүд дүүжин хийгээд тоглож байна.
- За яахав жаахан сунаг. Надад багадаад байсан юм. - Зураач залуу натурчин бүсгүйдээ:
- Өнөөдөр хувцасаа тайлах хэрэггүй ээ, хоёулаа одоо сайхан дарс
ууна аа гэж хэлж дуусаагүй байтал гэнэт гэрийн хаалга нь дуугарах чимээ
гарав. Зураач сандарсан байртай:
- Бушуухан хувцасаа тайлаарай, эхнэр ирж байна шүү.
|
Category: Бусад |
Views: 345 |
Added by: turoo
|
|
 |
Copyright MyCorp © 2025 |
 |
|
 |
Сайтад |
 |
|
Total online: 1 Guests: 1 Users: 0
Гишүүн
Зочин
|
 |
|